Амралтын өдрүүдээ манай мэдээ мэдээллүүдийг уншиж өнгөрөөгөөрэй.
Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.
Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчны допингийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт ирсэн. 44 тамирчны А сорьцоос ямар нэгэн сэргээшийн төрлийн бодис илрээгүй.
Харин дөрвөн тамирчны сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн байх магадлалтай талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлж байв.
Үүнтэй холбогдуулан цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн шинжилгээний хариугаа хүлээн авсан талаар өөрийн цахим хуудсанд тайлбар бичсэн байна.
Тэрбээр өөрөөс нь допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уучлал хүсжээ.
Цэргийн арслан Г.Жамбалдорж “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан.
Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа.
Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.
Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.
Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий…
Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн.
Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй.
Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байжээ. Би анзаарах ёстой байсан.
Залуус, дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэд эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна.
Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эмч болон мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна.
Эрүүл мэндээ хайрлаарай. Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч….
Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.
Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсэж байна” гэжээ.
Currency | Price |
---|---|
Australian Dollar | 1.61 |
Brazilian Real | 6.18 |
Euro | 0.96 |
British Pound | 0.8 |
Japanese Yen | 157.6 |
US Dollar | 1 |
Францын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам наймдугаар сарын 28-наас...
4 months AgoБавуудоржийн БААСАНХҮҮ / Жүдо -48/ Олимп, Дэлхийн хос медалтан болж Монгол түмнээ...
7 months AgoWhat’s made Amazon shoppers fall in love with Tozos? Superior audio quality,...
7 months AgoWhat’s made Amazon shoppers fall in love with Tozos? Superior audio quality,...
7 months Ago
Leave a comment