Амралтын өдрүүдээ манай мэдээ мэдээллүүдийг уншиж өнгөрөөгөөрэй.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7588-7588 утсаар болон, www.nura.mn цахим хуудсаар орж холбогдоорой.
Таван Богд Групп дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FUJIFILM Корпораци хамтран эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгооны хоёр дахь төв буюу Нура Зайсан салбараа 8 сарын 1-ний өдөр нээлээ.
Нура Зайсан салбар нь олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой, өндөр хүчин чадал бүхий, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, жилдээ 40 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Нээлтийн үеэр Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлэхдээ “Нура Монгол төвийг 2023 оны 9 сард нээснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 15,000 гаруй хүнийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулжээ. Энэ үр дүнг бид ‘’хүндээр өвдсөнөөс бусад тохиолдолд эмнэлэгт очоод дэмий эсвэл эмнэлэгт үзүүлэхэд олон хоног алддаг” гэсэн хэвшмэл ойлголтыг халж, эрт илрүүлэгт хандах олон нийтийн ойлголтыг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулж байгаагийн үр дүн гэж дүгнэж байна. Өнөөдөр бид анхны төвөөсөө 2 дахин том, жилдээ 40 мянган хүн үзэх хүчин чадалтай НУРА ЗАЙСАН төвөө нээж байгаадаа баяртай байна.
Өнөөдөр Нура Монгол төвийн 2 салбарт нийт 300 гаруй эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэ дашрамд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууддаа, Нура Зайсан төвийг нээхэд богино хугацаанд гар, сэтгэл нийлэн ажилласан хамтрагч, гүйцэтгэгч байгууллагууддаа, ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтарч ажилладаг бүхий л бизнес түншүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ.
Мөн Япон улсаас уригдан ирсэн FUJIFILM Холдингсийн Ерөнхийлөгч Гото Тэйчи сэтгэгдлээ хуваалцахдаа “Nura төвөөр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо их, үйл ажиллагааны зогсолтгүй байдал 100% хангагдсан тул 2-р төвөө нээхээр шийдсэн. Өнгөрсөн жил анхны төвийн нээлтийн үеэр би Ц.Баатарсайхантай хамт өнөөдрийн ийм амжилтад хүргэмээр байгаа тухайгаа ярьж байсан, харин өнөөдөр энэ зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна. Түүнчлэн хамтрагч Таван Богд группээрээ бахархаж байна” гэв.
Currency | Price |
---|---|
Australian Dollar | 1.57 |
Brazilian Real | 6 |
Euro | 0.96 |
British Pound | 0.79 |
Japanese Yen | 152.58 |
US Dollar | 1 |
Import demos, pages or elements separately with a click as needed. Single...
7 months AgoТөрийн банк 15 жилийн ойгоо тохиолдуулан нийт харилцагчдынхаа дунд Гялсбанкны урамшуулалт аяныг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал...
7 months AgoМ банкны найзууд нь М лояалти хөтөлбөрийнхөө ээлжит урамшууллыг танилцуулж байна. М банканд хадгаламжтай бол Юнител, Юнивишнийн сарын суурь төлбөрөө 20%-100%...
7 months AgoХудалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банктай “Хятад-Монголын хил дамнасан...
7 months Ago
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.
welLorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.
cod Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.