Эхлэл Спорт Монгол Улс зуны XVII паралимпын наадмаас 4 медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо
Спорт

Монгол Улс зуны XVII паралимпын наадмаас 4 медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо

Share
Share

Францын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 9-ний хооронд болж өндөрлөлөө. Энэхүү наадамд таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаараа 57 дугаар байрт жагсав.

Ийнхүү “Парис-2024” паралимпын Монголын баг тамирчдын анхдагч амжилтуудыг сонирхуулж байна.

Зуны паралимпын наадамд манай улсын тамирчид нийтдээ долоон удаа оролцоход энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэйгээр орсон удаагүй билээ. Парисын паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин эрх авч өрсөлдөж, тэднээс дөрөв нь медальд хүрсэн нь түүхэн амжилт болох юм.

  • Паралимпын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав аваргалсанаар паралимпын наадмын анхны алтан медальт монгол эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн билээ.
  • Удаах өдөр нь таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр паралимпын мөнгөн медальт анхны монгол тамирчин болсон юм. Тэр үүнээс гадна ДАШТ-ээс таван алт, Ази тивээс таван алтан медальтай ба “Ханжоу-2022” Азийн наадмын аварга болсон тамирчин.
  • “Парис-2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр мөнгөн медаль хүртсэн нь мөн анхдагч амжилт. Тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
  • Паралимпын сүүлийн өдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртсэн түүний медалийн цуглуулгад мөнгөн медаль нэмэгдэж, тэр паралимпын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин болов.
  • Усанд сэлэлтийн 50 болон 100 метрийн зайд уралдсан Х.Номуун паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдын бүх цаг үеийн хамгийн залуу оролцогч болов. Усанд сэлэлтийн 50 метрийн зайд долоо, 100 метрийн зайд зургаадугаар байрт хурдалж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнийг олон тэмцээн, олон паралимпын наадам хүлээж байна. Монголын пара тамирчид энэ удаагийн паралимпын наадмыг бахдал дүүрэн амжилттайгаар үдэж, эх орны зүг хөлгийн жолоо залж байна.

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.61
Brazilian Real 
Brazilian Real
6.22up
Euro 
Euro
0.96
British Pound 
British Pound
0.8
Japanese Yen 
Japanese Yen
157.17down
US Dollar 
US Dollar
1
30 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 30 Dec 2024 16:05 UTC
Latest change: 30 Dec 2024 16:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles
Спорт

Мөнгөн медал УУХАЙ УУХАЙ

Бавуудоржийн БААСАНХҮҮ / Жүдо -48/ Олимп, Дэлхийн хос медалтан болж Монгол түмнээ...

Спорт

Г.Жамбалдорж: Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн

Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчны допингийн шинжилгээний хариу өнгөрсөн...

Спорт

How to make your life routine more fun and eco-friendly

What’s made Amazon shoppers fall in love with Tozos? Superior audio quality,...

Спорт

The Unorthodox Solution to the World’s Migration Woes

What’s made Amazon shoppers fall in love with Tozos? Superior audio quality,...