Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг 8 дугаар сарын 23-аас хойш танхим, томилолт, цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм
Leave a comment